Жендэрийн тэгш байдал миний дуранд уралдааны гуравдугаар байр

Жендэрийн тэгш байдал миний дуранд уралдааны гуравдугаар байр

  • "Жендэрийн тэгш байдал миний дуранд" гэрэл зургийн уралдааны Гуравдугаар байр
  • Бүтээлийн нэр: Хайртай
  • Зургийг Ё.Нямдаваа
  • Тайлбар: Монголд эмэгтэйчүүд харьцангуй цөөхөн ажилладаг салбар бол цэрэг, цагдаагийн салбар юм. Саяхан төрсөн, цагдаагийн албанд ажилладаг залуухан дэслэгч хүүхэн. Тэрээр, гэр бүлдээ хайртай, хүүхэддээ хайртай, ажилдаа хайртай, амьдралд хайртай, эх орондоо хайртай, энэ хорвоогийн юм бүхэнд өөдөргөөр ханддаг нэгэн. Түүнд гэр бүл нь хайртай, ажил нь хайртай, хамт ажиллагсад нь хайртай, дарга нь хайртай, ерөөсөө түүнийг бүгд хайрладаг. Тиймээс төрөөд удаагүй, бага насны хүүхэдтэй боловч өөрийн хүчин зүтгэл, гэр бүл, хамт олныхоо дэмжлэгээр өөрийн дуртай ажлаа үргэлжлүүлэн, мэргэжлээрээ өсөн дэвших боломжоо алдахгүй яваа. Түүнд дэлхийд цөөхөн байдаг, монголд одоогоор хараахан бий болж амжаагүй эмэгтэй генерал болох далдхан хүсэл бий. Тэр хүслийг нь нөхөр нь битүүхэндээ дэмжиж, тал бүрээр тусалдаг. Ер нь түүний нөхөр жендэрийн тэгш байдлын талаар бусдаас өөр, хайрцагны гадна сэтгэж чаддаг нэгэн. Хэдийгээр тэнгэр бүрхэг, бүүдхэн, хаврын хавсарга тавьсан өдөр боловч, уужим сайхан талбайд, нийгмийн даатгалын байгууллагын байрны өмнөхөн, хуулиар олгогдсон эх, хүүхдийг дэмжих эрхээ эдлэн хүүхдээ хөхүүлэх, эхнэрээ хооллохоор уулзан байгаа эдний гэр бүлийн уулзалтын торгон агшинд дүрслэн харуулав. Энэхүү бүтээлээр зүгээр л "Хайртай..." гэж нэрлэсэн нь олон зүйлийг нуршилгүй бүгдийг өгүүлэх гэсэн санаатай минь яв цав нийлнэ хэмээн бодож байна. Зургаа авахуулсан хос маань энэхүү зургийг нийгмийн сайн сайхны төлөө ашгийн бус зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн болно.

 

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ ГЭЖ

Хөгжлийг бүтээхэд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцох боломж ба      Хөгжлийн үр шимийг эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш хүртэх боломж.                            ТЭГШ БОЛОМЖ ТЭГШ ХАРИУЦЛАГА

Холбоотой мэдээлэл

Төсөөллөө чөлөөлье! Бидний хийж байгаа хэрэгжүүлэн зориж буй төслүүдийн танилцуул.