Жендэрийн тэгш байдал миний дуранд уралдааны дэд байр

Жендэрийн тэгш байдал миний дуранд уралдааны дэд байр

  • "Жендэрийн тэгш байдал миний дуранд" гэрэл зургийн уралдааны Дэд байр
  • Бүтээлийн нэр: Малчны хотон дахь "Жендэрийн тэгш байдал"
  • Зургийг Т.Али
  • Тайлбар: Миний авсан зурганд гарсан хүмүүс бол Монголын Баруун хязгаарын жирийн л малчин хүмүүс. Хүйсийн тэгш эрхийг малчид мэдэхгүй хэмээн зарим хүмүүс ярих нь бий. Гэвч энэ хоёр хосыг хараад миний бодол бага ч гэсэн өөрчлөгдсөн. Учир нь үнээгээ сааж буй Жанарбекийн хэлдгээр "Би жендэр хэмээх үг утгыг мэдэхгүй юм байна. Гэхдээ би эхнэртэйгээ ханилаад 15 жил болж байна. Одоо дөрвөн хүүхдийн хамт сайхан амьдарч л байна. Заримдаа надад эрчүүд хэлдэг чи эр хүн байж эр хүний хийморийг нь унагааж үнээгээ сааж яадаг юм. Эхнэр чинь өөрөө сааж болно хэмээн элдэв юм ярьж л байсан. Гэвч би бусад шиг боддоггүй, саальчин заавал эмэгтэй хүнийх, энэ нь эрэгтэй хүнийх гэж ялгаж салгаж бодолгүй хийснээрээ надад муу юм болоогүй л байна. Харин ч эхнэр бид хоёр бие биенээ ойлгож бүх ажлаа хувааж, хамт хийхдээ аз жаргалтай байдаг." Хүйсийн тэгш эрхт байдал өнөөдөр дэлхийн хаана ч хамаатай. Тиймээс өнөөдрөөс эхлээд бид нэг нэгэндээ шудрага үнэнч, илүү сайн сайхан аз жаргалтай ертөнцийг бий болгохын төлөө мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Харин ийм ертөнцийг бий болгохын тулд бид яах ёстой вэ? Бид өөрсдийн ирээдүй болсон охид хөвгүүдээ өөрөөр өсгөж, хүмүүжүүлэх хэрэгтэй. Бид үр хүүхдээ өсгөхдөө эрэгтэй, эмэгтэй гэдэгт илүү тулгуурлахын оронд чадварт нь тулгуурлавал ямар вэ? Бид тэдний сонирхол хөгжилд тулгуурлавал ямар вэ?

 

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ ГЭЖ

Хөгжлийг бүтээхэд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцох боломж ба      Хөгжлийн үр шимийг эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш хүртэх боломж.                            ТЭГШ БОЛОМЖ ТЭГШ ХАРИУЦЛАГА

Холбоотой мэдээлэл

Төсөөллөө чөлөөлье! Бидний хийж байгаа хэрэгжүүлэн зориж буй төслүүдийн танилцуул.