Монгол Улсад хүчирхийллийн эсрэг “оранж буюу улбар шар” хандлагыг төлөвшүүлэх нь: Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зан үйлийг өөрчлөх мэдээлэл, сургалт, сурталчилгаа

Монгол Улсад хүчирхийллийн эсрэг “оранж буюу улбар шар” хандлагыг төлөвшүүлэх нь: Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зан үйлийг өөрчлөх мэдээлэл, сургалт, сурталчилгаа

Тусламжийн дугаарлуу залгасан эмэгтэй тэр бүр гэр орноо орхин явах шийдвэр гаргадаггүй. Гэрээ орхин явахаар төлөвлөхөөс бодитоор гэрээсээ явах хүртэл олон удаагийн хүчирхийлэл доромжлол, уучлал нигүүлслийн тохиолдлууд хөврөн өнгөрдөг бөгөөд сэтгэл зүйч алхам бүрийг зураглан тухайн эмэгтэйг замчлан үр хүүхдүүдийнх нь хамт аюулгүй орчинруу эсэн мэнд авчирдаг.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн түр хамгаалах байранд нам гүм байдал ноёлох бөгөөд гагцхүү эмэгтэйчүүдийн гэрээсээ хийх дуудлагууд холбооны шугаманд дайтаж, хүчирхийллийн талаархи мэдээлэл утасны шугамыг улайстал үргэлжилж байна уу гэлтэй. Тэрээр зэрвэс харав. Түүний дэлгэц дээр цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага хүлээн авах байнгын ажиллагаатай тусламжийн 107 дугаарын утсанд хандсан 206 дуудлага шинээр иржээ. Эдгээр дуудлага зөвхөн нийслэл Улаанбаатар хотоос ирсэн. Энэ бол ердөө үдээс өмнөх дүр зураг юм. 

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны мэргэжилтнүүд тусламжийн 107 дугаарын утсан дээр ажилладаг сэтгэл зүйчид болон цагдаагийн ажилтнуудтай болон төсөл хэрэгжих аймгуудын эмэгтэйчүүдтэй ярилцлага хийв. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эцэс болгохын төлөөх “Ертөнцийг улбар шар болгох нь” буюу #OrangeTheWorld кампанит ажилд АХБ нэгдсэн билээ. Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэлгүй гэгээлэг ирээдүйн билэгдлийг ийнхүү улбар шар өнгөөр илэрхийлжээ.   

Налуу үсгээр дор бичигдсэн өгүүлбэрүүд бол АХБ-ны багийнханд тусламжийн дугаар дээр ажилладаг сэтгэл зүйчдийн дүрслэн ярьсан бодит түүх юм.  

Тэр эмэгтэйн хуруунууд сэтгэлийн хямралыг нь илэрхийлж хэд хоногийн турш чичирсээр байв. 1-0-7. Дуудлага тасарлаа. 1-0-7. Та утсаа битгий салгаарай.

Тусламжийн 107 дугаар руу залгах нь асуудлыг шийдэх эхний алхам боловч энэ алхмыг хийхэд маш амаргүй байж болзошгүй. Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийг илчилж ийм дуудлага хийж буй хүмүүс өдийг хүртлээ амь өрссөн аюултай замыг туулсан. Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сангаас 2017 онд хийсэн хамтарсан судалгааны дүнгээс харахад одоо болон өмнө нь хамтран амьдрагчтай байсан эмэгтэйчүүдийн талаас илүү хувь (57.9%) нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн тооцоо гарчээ. 

Хүчирхийллийг даван туулсан эмэгтэйчүүдийн дийлэнх нь 25-49 настай буюу эдийн засгийн хамгийн идэвхтэй насныхан бөгөөд өөрт нь хайртай хэмээн нэгэн цагт хэлж байсан хүнийхээ үзүүлсэн бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон эдийн засгийн дарамт хүчирхийллийн улмаас алдсан хөдөлмөрийн цаг тутам, эмнэлгийн тусламж авсантай холбоотой нэг төгрөг тутамд тэд хохирол амсдаг.

Хүчирхийлэлд өртсөн Монгол эмэгтэйчүүдийн хувьд аврагдах эхний алхам нь байнгын ажиллагаатай тусламжийн утсанд залгах явдал юм.

Боловсролын тухайд Эр хүнд олгосон боловсрол эр хүндээ л үлдэнэ. Эмэгтэй хүнд олгосон боловсролыг бүхэл бүтэн нэгэн үе хүртэнэ” гэсэн сайхан зүйр үг байдаг. Эмэгтэй хүнийг шархлуулах нь мөн л ийм үр дагавартай. Цаг хугацааны явцад өвдөлт, шаналал багасч, түрэмгийлэл доромжлол багахан толгойны өвчин мэт намжих боловч тэр өвдөлт, шарх эд эсэд хадгалагдан үлддэг. Судалгааны тоо баримтаас харахад хамтран амьдрагчийнхаа хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн бараг гуравны нэг нь (32.4%) хүүхэд байхдаа зодуулдаг байсан бол 22.2%-ийнх ээж хүчирхийллийг даван туулж байсан байна.     

Та утсаа битгий салгаарай. 20 минут гаруй хугацаанд оператор маань эргэлзэн тээнэгэлзэж өөрөө өөрийгөө үгүйсгэн хамтрагчаа өмгөөлсөн атлаа гомдол мэдүүлж, тэр арай ч намайг ингэхгүйсэн гэх эмэгтэйн яриаг сонсоно.   

Үйл ажиллагааны эхний шат болох зан үйлийг өөрчлөх мэдээлэл, сургалт, сурталчилгаагаар тухайн хүний бодол санаа нь түүний хэлж ярьж байгаатай бус харин хийж буй үйлдэлтэй нь нийцэж байна уу гэдгийг баталгаажуулдаг. Гэхдээ санаа бодол гэдэг маань тун хачирхалтай зүйл бөгөөд итгэл үнэмшил, ойлголт төсөөлөл, нэн шаардлагатай хэрэгцээ болон хүчтэй сэтгэл хөдлөл зэрэг олон зүйлийн хооронд хөлбөрч байдаг.   

Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан судалгаанаас харахад хамтрагчийн хувьд хүлээн зөвшөөрөхүйц зан үйл юу вэ гэж асуухад бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь (55.4%) сайн эхнэр, нөхөртэйгээ санал нийлээгүй ч үгийг нь дагадаг гэж хариулжээ. Нийгмийн болон эдийн засгийн төлөв байдлаас үл хамааран 4 эмэгтэй тутмын нэг нь үнэнч бус байдлынх нь төлөө нөхөр нь цохиж, зодож болно гэж хариулжээ. Амь насанд нь заналхийлсэн тохиолдолд яах вэ гэсэн асуултанд ердөө 10% нь л зугтана гэж хариулсан байна. Хүндээр гэмтээвэл гэсэн асуултанд 19% нь л гэрээсээ явна гэсэн хариултыг сонгожээ.    

Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжих Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд хийгдэх зан үйлийг өөрчлөх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлаа төлөвлөх зорилгоор АХБ-ны зүгээс зорилтот бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагуудыг зохион байгуулжээ. Судалгаанаас үеэр гэрлэсэн болон хамтран амьдрагч хосууд хүчирхийллийг цаашид тэвчихгүй болсон үедээ орхин явах хэрэгтэй хэмээн эмэгтэйчүүд аминчлан ярьсан юм.  

Эмэгтэйчүүд тусламж хүсэх шууд гарц болох цагдаа, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтнуудыг мэдэж байв. Гэхдээ тэд гэрээсээ явах болов уу? Хүчирхийллийн хохирогч, даван туулагчдын хувьд би хамгаалалтанд орж чадах уу? хүүхдүүдээ яах билээ? цаашдаа хэрхэн амьдрах вэ? гэсэн асуултууд шаналгадаг.       

Тэр эмэгтэй хаашаа залгахаа мэдэж байсан. Тэр зориглон залгасан. 1-0-7. Гэвч тэр дахиад л утсаа тасаллаа. Тэд нэрийг минь асуувал яанаа? Тэд хаана амьдардгийг минь асуувал яах вэ?

Монгол Улсад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохоор АХБ болон Ядуурлыг бууруулах Японы сан ажиллаж байна.

Гэр бүлийн гишүүдийнхээ нэр хүндийг унагахаас айх, нууц задарвал хүчирхийлэл улам дордоно гэх түгшүүр гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэхгүй байхад хүчтэй нөлөөлсөөр байна. Эмэгтэйчүүд асуудлаа нуун далдлахыг эрмэлздэгийн улмаас судалгаанд хамрагдсан хүчирхийллийг даван туулагч эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь (43.6%) тусламж, үйлчилгээ авч чадаагүй байна. Харин 36% нь хүчирхийлэлд өртсөн тухайгаа найз нөхөддөө ярьсан бол даван туулагчдын дөрөвний нэг нь хүчирхийлэлд өртсөн талаараа огт мэдэгдээгүй байна. 

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон бөгөөд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллага баривчлан саатуулахаар хуульчилсан. Энэ нь хэдийгээр эмэгтэйчүүдэд тус үзүүлэх тохиолдол байх боловч өөрийг нь дарамталсан нөхрөө батлан даалтад гаргах зардал тухайн эмэгтэйд эргээд ачаалал болон тусдаг. Хэрэв нөхөр нь гэр бүлээ тэжээгч нь бол баривчлагдан саатуулагдсан хугацаанд алдсан орлого нь тэдний л нуруун дээр мөн алдагдал болон ирдэг. Тиймээс ч 107 дугаарын утсанд мэдэгдэхгүй алгуурлан, залгасан ч утсаа тасалдаг бөгөөд хүчирхийлэл улам гаарсан тохиолдолд л яаралтай тусламж хүсэн залгадаг.

Шөнө дунд болоход нэг, хоёр цаг дутуу байв. Хамгийн олон дуудлага ирдэг, цасан дунд хөл нүцгэн, нимгэн өмд, цамцтайгаа нялх хүүхдээ тэвэрсэн, хүүхдээ хөтөлсөн эмэгтэй аврал хүсэн яаралтай дуудлага өгдөг цагууд тохиодог хариуцлагатай ээлжиндээ сэтгэл зүйч өөрийгөө бэлтгэнэ.  

Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн сэтгэл зүйчтэй хамт бүх ээлжинд цагдаагийн ажилтан ажилладаг. Удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, нийгмийн сүлжээ болон эмэгтэйчүүдийн очдог газруудад 107 дугаарын тусламжийн утасны талаар сурталчлан таниулж эхэлнэ. 107 тусламжийн төвд ажиллах зөвлөхүүд аюулд орсон эмэгтэйн амь насыг аврахын тулд хамгийн чухал эхний арга хэмжээг хэрхэн авах талаар зөвлөж чадна.  

Сэтгэл зүйчид болон цагдаагийн ажилтнууд дараагийн шатанд нийгмийн ажилтнууд, хууль эрх зүйч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хүчирхийллийн хохирогч, даван туулагчдыг уулзуулдаг. Тэд л эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртсөнөө нуун далдалж чимээгүй өнгөрөөдөг тэр замруу эргэн орохоос хэрхэн сэргийлэх, эмэгтэйчүүдийг хэрхэн хамгаалахыг мэддэг. 

Өөр нэгэн чухал төлөөлөлд эрсдэлд орсон хүүхдүүдийг мэргэжлийн ур чадвар болон зөн совингоороо мэдэрдэг багш сурган хүмүүжүүлэгчид; эерэг, халамжтай зан үйлээрээ үлгэр дууриал болсон эрчүүд; өөрт тохиолдсон явдлаа ярьж, бусад эмэгтэйчүүдийг дарамт, хүчирхийллээс ангижирахад нь туслах хүчирхийллийг даван туулагч эмэгтэйчүүд; хосууд бие биенээ хэрхэн хайрлах талаар зөвлөх гэр бүлийн бүртгэлийн ажилтнууд; бусад эмэгтэйчүүдэд анхаарал тавьдаг эмэгтэйчүүд зэрэг олон нийтийн сайн дурын ажилтнууд ордог.           

Тэд бол Монгол Улсыг хүчирхийллээс ангид оранж буюу улбар шар орон болгон өөрчлөх хүмүүс билээ.

vdB0Kv3imD6jiuJ.jpg

Монгол Улсын нэгэн аймгийн эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар АХБ-тай өөрсдийн санал бодлоо хуваалцав. Зургийг: Пинки Серафика.

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ ГЭЖ

Хөгжлийг бүтээхэд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцох боломж ба      Хөгжлийн үр шимийг эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш хүртэх боломж.                            ТЭГШ БОЛОМЖ ТЭГШ ХАРИУЦЛАГА

Холбоотой мэдээлэл

Төсөөллөө чөлөөлье! Бидний хийж байгаа хэрэгжүүлэн зориж буй төслүүдийн танилцуул.