Бидний тухай

Бидний тухай

АЯНЫ ЗОРИЛГО: Нийгэм эдийн засгийн бүхий л хүрээнд иргэдийн жендэрийн тэгш байдлын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах

ТАНИЛЦУУЛГА: Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн хүрээнд олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “ЗӨВ ОЙЛГОЛТ” кампанит аяныг эхлүүлж байна.

Кампанит аян нь мэдээлэл сурталчилгааны стратеги боловсруулах зорилгоор үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн форматив судалгааны үр дүнд үндэслэсэн бөгөөд нийгмийн бүхий л хүрээнд жендэрийн хэвшмэл буруу ойлголт зонхилж байгааг залруулахад чиглэгдэх юм. Кампанит аяны хүрээнд гурван сарын хугацаанд үндэсний хэмжээнд хэрэгжих, олон нийтийн жендэрийн тэгш байдлын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх аян болон орон нутагт буюу Сэлэнгэ, Дорноговь аймагт хэрэгжих жендэрийн тэгш байдлыг хангахад оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах болно.

Энэхүү цахим хуудас нь кампанит аяны мэдээллийг түгээх, мессежийг олон нийтэд хүргэхэд болон олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд зориулагдсан тул Та бүхнийг аяны хүрээнд түгээж буй мэдээ мэдээллийг хүлээн авч, санал сэтгэгдлээ хуваалцахыг урьж байна. Та аянд идэвхтэй оролцохыг хүсвэл бидэнтэй нийгмийн сүлжээнд дараах хаягаар холбогдоно уу.

ViqbOxYWe48gpB5.png  @gender.gov.mn

ViqbOxYWe48gpB5.png  @ADBMongolia

ViqbOxYWe48gpB5.png  @ZuvOilgolt.mn

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ ГЭЖ

Хөгжлийг бүтээхэд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцох боломж ба      Хөгжлийн үр шимийг эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш хүртэх боломж.                            ТЭГШ БОЛОМЖ ТЭГШ ХАРИУЦЛАГА

Холбоотой мэдээлэл

Төсөөллөө чөлөөлье! Бидний хийж байгаа хэрэгжүүлэн зориж буй төслүүдийн танилцуул.